П.Одгэрэл: Манай холбооны гишүүд ямар үедээ өрсөлдөж, ямар үедээ хамтрах вэ гэдгээ сайн мэддэг
Ярилцлагын зочин:
П. Одгэрэл
Байгууллагын нэр:
Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбооны үүсгэн байгуулагч, ТУЗ гишүүн , гүйцэтгэх захирал, Мэско-Арвис ХХК-ийн захирал
Албан тушаал:
Гүйцэтгэх захирал
Чиглэл:
Үл хөдлөх хөрөнгө зуучлал
Ажлын туршлага:
6 жил
Баримталдаг зарчим:
Зөв бөгөөд хүчтэй байх
П.Одгэрэл: Манай холбооны гишүүд ямар үедээ өрсөлдөж, ямар үедээ хамтрах вэ гэдгээ сайн мэддэг
2016 оны 05 сарын 03 өдөр
18173     17
Зочны цахим хаяг
Хуваалцах - 52 Жиргэх

АЖЛЫН ӨДӨР булангийн зочноор  Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбооны үүсгэн байгуулагч, ТУЗ гишүүн,  гүйцэтгэх захирал, Мэско-Арвис үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн ерөнхий захирал  П.Одгэрэл уригдан оролцлоо. Монголд  үл хөдлөх хөрөнгө зуучлал хэмээх ойлголт хараахан төлөвшөөгүй энэ үед зуучлалын салбарыг хууль эрх зүйтэй болгож, нэг стандартаар иргэдэд үйлчилгээ үзүүлэх, боловсон хүчнийг бэлтгэж гаргах  нь ХОЛБООНЫ ГОЛ ЗОРИЛГО билээ. Салбараа хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа П. Одгэрэл захиралтай уулзаж суухад "Хөгжлийг дарж биш хөтлөлцөж  хөгжих ёстой"  гэж хэлсэн нь үнэхээр нэгийг бодогдуулах сайхан үг байсан юм.

- Эхлээд хоёулаа  ярилцлагаа  Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооны үүсэл хөгжил, үйл ажиллагаанаас эхэлье. Хэзээ байгуулагдсан, одоо хэдэн гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байна.

- 2013 оны 9 сарын 18 - ны өдөр Меско, Тэнхлэг, Мастер Проперти , Актив, Бэста, Үйлс ХХК-ийн санаачилгаар байгуулагдан анхны хурлыг зохион байгуулж дүрмээ баталсан. Өнөөдрийн байдлаар 22 жинхэнэ гишүүн, 10 сонирхогч гишүүн, нийт 32  гишүүн байгууллагын 180 гаруй реалторууд нэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.  Манай улсын хувьд ҮХХ зуучлал нь системийнхээ хэмжээнд шинэ ойлголт тул хууль эрх зүй, дүрэм журмаас нь эхлэн судлах, нийгэмд танин мэдүүлэхээс авхуулаад хийх зүйл маш их байна.

-  Эдгээр байгууллагууд   бүгдээрээ анхдагч компаниуд байх юм. Гэтэл Осмо алга.

 Анх ХАҮТанхим дээр үл хөдлөх хөрөнгийн компаниуд уулзалт хийж байхад Осмо компанийн захирал манай салбарт хуулийн хэрэг байхгүй гээд гарч явсан. Үүнээс хойш бид дахиж холбогдоогүй.

- Үнэнийг хэлэхэд би та нарыг холбоо байгуулан хамтарч ажиллах гэж байна гэхэд оршин тогтнолын талаар жаахан эргэлзэж байсан. Учир нь  энэ салбартаа олон  жил ажилласан, өөрийн гэсэн амбиц  үзэл бодолтой болсон хүмүүс нэг зүг харж, нэгдмэл байж чадах болов уу гэж бодож байлаа.

- Яг үнэндээ  бид нэгдэж ажиллах тал дээр маш их цаг зарцуулсан. Хэдийгээр холбоо гэж явж байгаа боловч таны хэлдгээр бүгдээрээ өрсөлдөгч нар шүү дээ. Хамтрахын хувьд зуучлалын байгууллагууд үйлчилгээ, сурталчилгааны хувьд хэтэрхий их давхацсан сурталчилгааг үр дүнгүй цацан  олон ажлыг зэрэг хийж өргүй зардал гаргаж байсан. Тиймээс энд зуучлалын байгууллагуудын  эв нэгдэл,  хамтын  үйл ажиллагаа маш чухал байв. Эв нэгдэл гэдэг нь салбараа хөгжүүлэх, нэр хүндийг нь өсгөх, олон улсын туршлага судлах, үйлчлүүлэгчийг  нэг стандартаар хардаг болгох юм. Харин хамтын ажиллагаа гэдэг нь зарим дэд бүтэц технологиудаа  нийлүүлэн нэгтгэх. Жишээ нь:  нэгдсэн портал сайттай болж  судалгаа хийснээр зардлыг хэмнэж үр ашгийг нэмэгдүүлэх юм. Эдгээрийг тодорхой хэмжэээнд  хэрэгжүүлээд явж байна. Манай гишүүд харьцангуй нээлттэй, хөгжье,  нэгдье гэсэн чин сэтгэлтэй эерэг хүмүүс байдаг.  Манай холбооны гишүүд  ямар үедээ өрсөлдөж,  ямар үедээ хамтрах вэ гэдгээ сайн мэддэг. Хөгжлийг дарж биш хөтлөлцөж хөгжих ёстой.

-  Өөрийг чинь би  энэ салбарт сэтгэл зүрхээ зориулж гүйцэтгэх захирлын албан тушаалыг маш сайн хийж байгаа гэж хардаг. Энэ албан тушаалд хэзээ сонгогдон ажилласан вэ?  Ер нь хугацааны хувьд хэдэн жил хаших эрхтэй байдаг юм бол.

-  Урмын сайхан үг хэлсэнд баярлалаа. Холбооны гүйцэтгэх захирал хийнэ  гэдэг өөрийнхөө  ажлын хажуугаар маш олон цагыг зарцуулах хэрэг гардаг. Гэсэн хэдий ч хийсэн ажлынхаа  үр дүнг эргээд харахад сайхан байдаг.  Миний хувьд 2014 оны 3-р сараас эхлэн гүйцэтгэх захирлын ажлыг хийж  эхэлсэн.  Энэ хугацаанд дунд нь гадаад дотоод явсныг хасвал яг 2 жил болох гэж байна. Уг нь дүрмээр Гүйцэтгэх захирлын албан тушаал 1 жил байдаг юм л даа.  Шинээр гүйцэтгэх захирал томилох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ гэдэг журмын дагуу одоо хүртэл хийж байгаа.  Би өөрөө Меско гээд үл хөдлөх зуучлалын компанитай.  Түүнийхээ хажуугаар энэ бүгдийг амжуулна гэдэг амаргүй.  Нэг удаа манай реалтор  -Та байнга холбооны ажлаа эхэнд тавих юм гэж гомдоллож байсан удаатай. Харин манай холбооны гишүүд ажлыг маань дэмжиж хамтарч  ажилладагт  талархаж явдаг.

ORONSUUTS.com

ORONSUUTS.com

- Ийм их ажлыг амжуулж байгаа хүн цалин гэж авна биз дээ.

- 2016 оноос эхлэн сарын 600 мянган төгрөгөөр цалинжиж эхэлсэн.

- Холбооны зүгээс цаашид юу хийхээр төлөвлөж байна.

- Маш олон ажлуудыг төлөвлөж байна. Сая төрийн байгууллагуудын ажил жигдрэхийг хүлээгээд 7, 8 сард амралтын байдалтай байлаа. Холбооны үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлахаас  эхлээд үл хөдлөх хөрөнгийн дата сан бүрдүүлэх, зарим нэгэн хууль эрх зүйг шинэчлэн батлуулах, зуучлалын компаниудыг стандартжуулах гэх мэт. Манай холбоо нь дотроо үйл ажиллагаа  хэрэгжүүлэх 5 хороодтой. Үүнийг байгууллагуудын удирдлагууд буюу ТУЗ-ын гишүүд давхар хариуцан ажилладаг. Бид жил бүрийн эхэнд тухайн жилийн төлөвлөгөөгөө боловсруулаад үүнийгээ мөрдөж ажилладаг. Хийсэн болон хийх гэж байгаа ажлаа нэг бүрчлэн дурдвал маш олон зүйл байгаа учраас зарим нэгэн зүйлээс нь онцолж хэлэхэд  Цогтбаатар сайдын үед санаачилсан БХБЯамны ҮХХөрөнгө оруулалтын хэлтэстэй 2015 оноос хамтар ажиллаж эхлээд байна.  Мөн ҮХХ-ийн зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажилд хамтар ажиллаж байгаа. Ажлын хэсэг болон ажлын даалгавар бэлэн болсон. Харин одоо төрийн байгууллагуудын ажил жигдрэхийг нь хүлээж байна. Энэ хуулийн төсөлд  ҮХХ-ийн салбарт дутагдалтай байгаа маш тодорхой зүйлүүдийг багтаасан. Нэгдсэн мэдээллийн санг бий болгох, олон нийтэд таниулж нэвтрүүлэх ажлуудыг төлөвлөөд байна.  Мөн манай салбарын хувьд нэн чухал тулгамдсан асуудал бол боловсон хүчний асуудал. Бид 2013 оноос хойш Реалторуудын анхан болон дунд шатны сургалт,  бусад цагийн үеийн холбогдолтой 20 гаруй  уулзалт, сургалтуудыг хийгээд байна. Цаашид  сургалтынхаа чанарыг сайжруулж тогтмол болгох тал дээр анхаарч ажиллахын зэрэгцээ мэргэшсэн туршлагатай Реалторуудыг лицензтэй болгох явдал юм. Дээрээс нь  үл хөдлөх хөрөнгөд зэрэглэл тогтоох явдал. Улаанбаатарын  бүх л барилга объектууд А зэрэглэлийн бүсэд  баригдсан гэж явж байгаа. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Бид зэрэглэлээ тогтоогоод дараа нь бүсчлэн ангилж насжилтыг нь тооцох хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь орон сууцын үнийн дүнд маш их нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм.

- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын тухай биеэ даасан хууль одоо тийм чухал байна гэж үү?  Миний бодлоор  цаг хугацааны хувьд арай л эрт юм шиг санагдаад байна.            

- Эрт гэж бодохгүй байна. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт хуулт үгүйлэгдэж байна. МЭӨ 1730 оноос  Грек Ромын үед үл хөдлөх хөрөнгийн  хууль эрх зүй гэж хөгжиж эхэлсэн байдаг. Газрын харилцаанаас авхуулаад өмчийн харилцаа гэж үүссэн. Тиймээс манай салбарт ҮХХ зуучлалын харилцааг зохицуулсан  хууль үгүйлэгдэж байна.  Өнөөдрийн энэ эдийн засгийн хямрал нь   үл хөдлөх хөрөнгийн салбарт нөлөөлж байгаа нь   хууль эрх зүй дутмагаас болж байгаа гэж харж байна. Үл хөдлөх хөрөнгийг зөвхөн барилга барихаар  харж болохгүй  дотроо маш олон зүйлийг нэгтгэдэг. Судалгаа, хөрөнгө оруулалт,  маркетинг түүний ашиглалт гэх мэт. Энэ болгон дээр мэргэжилтнүүд байх ёстой. Манай  Монголд болохоор энэ хүмүүс нь энд тэнд тарсан байна. Тиймээс цаг үеэ олсон шийдвэр гэж бодож байна.  Яагаад гэвэл Нэгдүгээрт:  реалторын холбоо гэж байгуулаад орхих биш компаниудаа аттестатчилдаг байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж, салбараа  хянах байдлаар ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт: үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн реалторуудыг үнэмлэхтэй болгож, зэрэг тогтоох, аттестатчилах. Гуравдугаарт: үл хөдлөх хөрөнгийн зуучлалын гэрээний тухай хуультай болох. Энэ хууль дээрх бүх санал, шийдлийг хэрэгжүүлэхэд гол хөшүүрэг болох  учиртай. Жишээ нь, дээр хэлсэнчлэн  Реалторуудын холбоо ямар журмаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуддаа хяналт тавих нь тодорхойгүй. Иймээс зуучлалын үйл ажиллагааг боловсронгуй болгох замаар үл хөдлөх хөрөнгийн үнийг хянах, тодорхой хэмжээнд барихад хууль батлан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

-  Мөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуульд шинэ бүлэг оруулах санал хүргүүлсэн гэж сонсож байсан.  Үүнд ямар заалтууд тусгагдсан  вэ?

- Энэ хуулийн 4-р бүлэг 31-р зүйлд:  Эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, мэдээлэл авах гэдэг хэсэгт орсон байгаа. Энэ нь гэрээ байгуулсны үндсэн дээр цахим мэдээллийн санд нэвтэрч хэвлэх эрхтэйгээр мэдээлэл авч болно гэсэн үг юм. Холбоонд байгаа гишүүн компаниудад маш том давуу тал төдийгүй  бүртгэлийн байгууллагын өмнө бидний үүрэг хариуцлага өндөр болох болно.

- Танай холбооны  www.realtor.org.mn сайттай нэг бүрчлэн танилцлаа. Боломжийн мэдээлэлтэй  сайт юм. Сайт дээр Реалторуудын ёс зүйн дүрэм гэж байна. Та нар энэ дүрмээ дагаж мөрдөж чадаж байгаа юу?                                                                      

-  Реалторууд албан үүргээ гүйцэтгэх  явцад  өдөр тутмын  үйл ажиллагаандаа баримтлах  Эрх тэгш байх, Гэрээ хэлцэл хуулийн дагуу байх,  Шударга байх, Хариуцлага хүлээх чадвартай байх, Үнэнч байх гэх мэт ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд оршиж байгаа. Энэ дүрмээ дагаж чадаж байгаа эсэхэд холбооны гишүүн байгууллагууд маш сайн хэвшүүлэн мөрдүүлж байгаа. Харин гишүүн бус байгууллагуудын талаар манай холбоонд гомдол  ирдэг.  Бид эрх зүйн хувьд шаардлага тавих, хариуцлага хүлээлгэх эрх байхгүй гэдгээ хэлдэг. Үйлчлүүлэгчид харин зуучлагчид гэдэг нэг л өнцгөөс харж шаардлага тавьдаг учир нөгөө л хэлээд байгаа хууль эрх зүйн зохицуулалт маань хэрэгтэй байна. Үүнийг анзаарсан зарим үйлчлүүлэгчид холбоонд харьяалалтай зуучлалын байгууллагууд руу хандах болсон.

- Үнэхээр туршлагатай чадвартай реалтор байлаа гэж бодоход өөрөө компани байгуулаад холбоонд элсэж захиралтайгаа нэг ширээнд суух бодлого яриад суух боломж хэр хангагдсан вэ?  Зөвхөн анхдагч хэдэн компанийн монополь холбоо болох бий гэж бодоод байна л даа.

- Гишүүн компани нь хууль зүйн этгээдийн хувьд дотооддоо реалтор ажилтантай холбоотой зөрчлийг хөдөлмөрийн дотоод журам, МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж ажиллах ба зөвхөн ноцтой шалтгаанаар ажлаас халагдсан тохиолдолд  холбооны ёс зүйн хороонд цаг тухайд нь хүргүүлэх ёстой байдаг. Үүнийг холбооны нэгдсэн мэдээллийн санд хугацаа алдалгүй, үнэн зөв оруулж байх гэсэн үүрэгтэй. Ийм хар дансны жагсаалтад ороогүй бол тухайн хүн  компани байгуулах холбоондоо элсэх боломжтой.

-  Холбоо Миний байр / www.miniibair.mn /  гээд маш том дата сан бүхий сайттай болоод  удаагүй байгаа. Энэ талаар.

Олон жилийн туршлага болон 2005 оноос хойш бүрдүүлсэн 200,000 гаруй орон сууцын мэдээллийн дата сан дээр тулгуурлан ҮХХ-ийг маш дэлгэрэнгүйгээр хялбар хайх боломжтойгоор шийдэж өгснөөрөө онцлог давуу талтай. Мөн Android болон IOS гар утасны Application- тай  болж байгаа. Реалторууд хоорондоо мэдээлэл солилцох болон олон нийтийн хэсэг гэж 2 ангилалтай.  Ийм сайт одоогоор Монголд байхгүй  гэж бодож байна. Манай холбооны гишүүд  давуу болон энгийн эрхтэй хувьцаа эзэмшдэг.

- Хэн нэгэн гаднын хүн сайтын  хувьцааг худалдан авч болох уу?

- Болно.                           

-  Холбооны зүгээс Remax-тай хэр холбоотой ажиллаж байна. Тэд нарын үйл ажиллагаа та нарын зорилго хэр нэгдэж байна.

- Анх Монголд орж ирэхээр нь их л өөдрөг хүлээн авч байлаа. Сүлжээний бизнесийн эрхийг нь авсан хүмүүстэй очиж хүртэл уулзаж байсан. Бид нарын олон жил хийгээд арай гэж бий болгох гэж зорьсон зүйлийг тэднийх  бага хугацаанд  төлөвшүүлж чадах байх гэж найдаж байлаа.  Гэвч одоогийн байдлаар  миний болон манай холбооны хувьд нүдэнд өртөхөөр зүйл харагдахгүй байна. Нэг ёсондоо шинэлэг тэсрэлт хийсэн юм алга.  Remax-ыг толгойлж байгаа хүмүүс ямар ч туршлагагүй болохоор  аргаа олохгүй байгаа юм болов уу. Хамтарч ажилласан барилгын компаниуд нь их л ам муутай байгаад миний хувьд харамсаж байгаа.  Учир зуучлагч буюу ҮХХ-ийн борлуулагч гэдэг нэг нэрээр явж байгаа хүмүүс шүү дээ. Гэхдээ олон салбар нээж байгаа юм билээ.  Энэ дундаас орчин үеийн борлуулалтын шинэлэг маркетинг сурталчилгаа гарч ирнэ гэдэгт итгэж байна.  

- Тэгвэл танай холбоо Remax компаниас юугаар ялгарах онцлогтой вэ?

- Манай холбоо нь хамгийн түрүүнд “Үндэсний үйлчилгээ үзүүлэгч “ гэдгээр бусдаас ялгарч байгаа. Хамгийн гол нь олон жилийн туршлагатай  дата сантай хүмүүс холбоонд байдаг. Мөн монгол хүний зан төлөвт нийцсэн үйлчилгээг бид нэвтрүүлж хөгжүүлсээр байгаа.

ORONSUUTS.comORONSUUTS.com

-  Та нарын хийж байгаа ажлыг зуучлал гэхээр  ихэнх хүмүүс ченж гэж хүлээж авдаг. Энэ сэтгэхүй нь одоо ч хэвээрээ байгаа байх. Хүмүүсийн 5 жилийн өмнөх бодол өнөөдрийн хандлагыг харьцуулж үзвэл өөр болсон уу?

-  Би өөрөө 5 жилийн өмнө 2010 онд Меско компаниа байгуулж байсан. Тэр үеийг би маш сайн санаж байна.  Монголд  реалтор гэхээр түүн  шиг ядуу хүн байхгүй гадаадад очихоор тэрэн шиг мундаг мэргэжилтэн байхгүй тийм л үе байлаа шүү дээ.  Бид тухайн үед зарах,  түрээслэх ҮХХ-ийн араас хөөцөлдөж авч байсан бол одоо захиалгаар тасрахгүй болсон. Тэгэхээр энд маш том ялгаа харагдаж байгаа. Ченж гэж дуудуулах гол шалтаан нь  хууль эрх зүй нь сул байсантай холбоотой.

- Тэгвэл одоо зах зээл дээр борлогдож байгаа орон сууцаас хэдэн хувь нь зуучлалын компаниар дамжиж байна.

-  Өмнө нь би 80% зуучлалаар дамжин зарагдаж байна гэсэн тоон судалгаа авч байсан. Одоо чухам хэд байгааг хэлж мэдэхгүй байна, сүүлийн судалгаа үзээгүй  байна.

-  Меско компаниа 2010 онд байгуулж байсан гэлээ. Яагаад энэ салбар руу орох болов. Өөрөө ямар мэргэжилтэй вэ?

-  Би МУИС-ийн Математик компьютерийн сургуулийг  эдийн засаг, математик  загварчлалын анги төгсөөд Голомт банканд ажилласан. Тухайн үед банканд ажиллаж байхдаа үл хөдлөх хөрөнгийн зуучлалын бизнесийг олж харсан.   Хувийн юм хийх сонирхолдоо хөтлөгдсөн гэхүү дээ.

- Тэр үед хэдэн компани үйл ажиллагаа явуулж байсан вэ?

-  Миний мэдэхийн  Тэнхлэг, Үйлс, Актив Осмо, Бэста  гэх мэт цөөхөн компаниуд байсан санагдаж байна.  Хэдэн жилийн дараа тэр хүмүүстэйгээ бодлого яриад ширээний ард цуг сууна гэж яаж мэдэх вэ дээ.  Анхны маань үл хөдлөхийн борлуулалт монгол  3-р сургуулийн дэргэд 2 өрөө байр зараад 400 мянган төгрөг авч байсан.  Бөөн баяр болж байснаа ерөөсөө мартдаггүй юм.

- Компанийн оршин тогтнол бол боловсон хүчнээс шууд хамааралтай шүү дээ. Боловсон хүчний талаар ямар бодолтой явдаг вэ? Компани дотор компани байгуулж салж байсан тохиолдол байсан уу?

-  Бид хөдөлмөрийн гэрээгээр манай компанийг хуулбарласан  ноу-хауг авч гарахыг хориглосон байдаг. Би тэр хүмүүст компани байгуулахад нь туслах гэж дадлага олгож бэлдээгүй шүү дээ.  Манайд ажиллаж байсан залуу флашаар бүх материалыг маань хулгайлаад зогсохгүй цуг ажиллаж байсан хүмүүсийг хүртэл ятган ажлаас нь гаргаж Dream зууч гэж компани байгуулаад удалгүй ёстой л dream болсон доо. Иймэрхүү явдал бүх л компанид тохиолддог юм шиг байгаа юм. Тийм учраас бид холбоонд Black list гэсэн жагсаалт гаргасан байгаа.

ORONSUUTS.com

- БХБЯ сайд асан Цогтбаатартай их холбоотой ажиллаад байгаа юм шиг харагдсан.  Өмнө нь таньдаг байсан уу?

-  Үгүй,  өмнө нь би таньдаг байгаагүй. Нэг өдөр миний фэйсбүүк хаягаар нэг танихгүй хүн орж ирээд - Цогтбаатар сайдын туслах байна, сайд тантай уулзахаар цаг авъя гэнээ гэж хэлсэн. Тухайн үед би жаахан сандарсан. Сайд надаас цаг авдаг нь ч юу билээ гээд л би хэзээ очиж болохоо асуугаад очиж уулзаж байлаа. Яагаад надтай уулзъя гэсэн гэхээр өмнө нь би хилийн чандад байгаа монголчуудад орон сууцжуулах аян гэж АНУ -д зохиосон юм л даа. Үүний дагуу л надтай холбогдсон юм билээ. Ямар ч ажлыг их бодитой хардаг энгийн мөртөө их мундаг хүн байсан шүү. Ингэж анх танилцаж байсан.

- Гадаадад байгаа монголчуудыг орон сууцжуулах аянг чи зохион байгуулж байсан юм уу? Нэлээн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болсон гэж дуулсан юм байна.

-  Тэр аян маань одоо ч үргэлжилж байгаа.  Сүүлд манай компани  Япон улс руу яваад ирсэн.  Гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн хувьд номер нэг зүйл бол орон сууцтай болох явдал байдаг юм байна. Тэд гэрийнхэн руугаа Монгол руу шилжүүлдэг боловч дундаас нь мөнгө нь үрэгдэх гэх мэт олон бэрхшээлтэй тулгардаг юм билээ. Анх  би Сэлбэ хотхоны  төслийн танилцуулгатай Чикаго хотод  уулзалт хийхэд маань 20 хүн ирж байсан.  Дараа нь өөр хотуудад очиход маань маш олон хүмүүс хамрагдсан. Том танхим түрээслэх хэмжээнд хүмүүс цугларсан. Монголдоо буцаад ирэхдээ 500 хүний листтэй ирж байлаа. Тэгээд судалгаагаа цааш нь үргэлжлүүлэн  Япон, Солонгос руу явсан.  Ингэж явж байхад надад юу анзаарагдсан вэ гэхээр гадаадад байгаа монголчууд учраа олж байр захиалж мэддэггүй юм байна лээ. Мөн тэдэнд зориулсан бага хүүтэй зээлийн журам, төлбөрийн шилжүүлэг гээд судлах олон ажил байгаа. Америкт орон сууцын зээл жилийн 5% байдаг бол Монгол 15% байх жишээний.  

- Муу барилга гэдгийг нь мэдсээр байж сайн барилга гэж зарах нь реалтор хүний чадвар уу?

- Бид холбооныхоо сургалт дээр хэзээ ч ямар ч нөхцөлд үнэнийг хэлж бай, муу барилгыг сайн гэж битгий зараарай гэж зөвлөдөг. Миний хувьд муу барилгыг сайн гэж зарж чадахгүй юм билээ. Өмнө нь бид чанар муутай барилгын төсөл дээр ажиллаж  байсан. Олигтой санаачлаг  борлуулалтын шинэлэг санаа юу ч гараагүй.  Дараа нь манайд бас л тааруухан чанар муутай барилгын борлуулалтын төсөл орж ирсэн. Уучлаарай авч чадахгүй гээд буцааж байсан.

- Одоо танай  компани хэдэн орон сууцын  борлуулалт дээр ажиллаж байна.

-  Бид Морьтон, Инэл, Сэлбэ гэсэн орон сууц, Твин таур, Хан- уул таур гэсэн оффисын барилга, нийт 5 төсөл дээр ажиллаж байна.

- Яг энэ чиглэлээр шинээр компани байгуулах гэж  байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

- Үл хөдлөх хөрөнгө гэдэг бол үйлчлүүлэгчийн  хувьд  томоохон хэмжээний худалдан авалт, сонголт  байдаг учраас үйлчилгээ үзүүлж байгаа зуучлалын компанийн хувьд  ажлын туршлага чадвар дээрээс нь мэдлэг маш чухал. Цаашлаад эдийн засгийн энэ хямралтай байгаа нөхцөлд үйл ажиллагааг нь дэмждэг давхар  бизнестэй байх хэрэгтэй  юм болов уу

 - Зуучлалын компаниудаас хэнийг илүү хүндэлдэг вэ?

-  Зөвхөн нэг хүний хувьд асууж байгаа бол Актив зуучийн Янжиндулам эгч байна. Өөрөө санхүүч мэргэжилтэй, банканд олон жил ажилласан ҮХХ зуучлалын  туршлагатай. Хувь хүний хувьд олон сайхан чанаруудтай. Миний хувьд энэ хүнээс суралцах зүйл олон бий.

  Миний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа.  Бид хоёрын  Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбооны үйл ажиллагааны талаар  ярилцсан ярилцлага маань хүмүүст тодорхой хэмжээний ойлголт өгсөн гэдэгт итгэж байна.

Хуваалцах - 52 Жиргэх
Сэтгүүлч: П.Наранмандах

Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд

2019-10-25 00:59   brenda greg
Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
(1) Бүх төрлийн хайр дурлал. (2) салахаа болих. (3) Үржил шимгүй болох.
2017-10-05 07:22   Gal
Ene emegteig suuliin 10 gariu jil tasraltgui hudulmurluj bgaag ajilglaj bna, yag iim shudraga zuv hudulmurluj bgaa humuusiig niigemd sain gargah heregtei. Humuus ulger duurailal avah heregtei. Sain bn Oronsuuts.com
2017-05-17 04:29   Зочин
Сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсэе!!!
2017-04-16 04:45   зочин
сонин ярилцлага өөрийнхөө амьдралыг төлөвшүүлээгүй хүн энэ салбарт юул хийв гэж буруу сонголт байна
2017-04-05 01:59   Ider
Yariltslaga taalagdlaa amjilt husiy
2016-11-21 07:48   1515
Hiiy buteey gesen ermelzeltei saihan emegtei shu Amjilt husiy
2016-09-17 06:16   RP
Saihan yariltslaga bn, amjilt husiy. Taalagdlaa
2016-09-17 06:13   Нэр
Хов жив юу ч олж уншсангvй, сонин сэдвээр миялах аргаа олж ядах юм Ремаксчууд!!!!!
2016-09-17 02:30   Unshigch
Hov jiv yarisan sonin yariltslaga bnaa. Holboonii terguulegch ni iim bhaar busad ni yamar baih ni oilgomjtoi l yum. Yavaandaa mergejliin bolj hogjih bailgui de. Amjilt
2016-09-16 04:14   уншигч
миний хувьд таалагдсангүй. нэг л сонин хов гоморхол жөтөө үнэртсэн ярилцлага байна. хар энергитэй сонин санагдчихлаа. бизнесд иймэрхүү асуудал зөндөө гэхдээ салбараа ингэж алуурдсан ярилцлага болжээ. шар сонинд өгсөн ярилцлага гэж бодлоо. Залуу хүн цаашид анхаарах биздээ.
2016-09-16 02:30   gg
ta nariin zugees 8 huviin zeeliin sanhuujiltiin talaar zasgiin gazar, sangiin yamand handsan asuudal baigaa uy, ter sanhuujiltee heveer ni urgeljluuleed ehelbel uh hudluhiin borluulalt usuh umda
2016-09-08 08:23   Наранцэцэг
авууштай зүйп их байна асуухюм
2016-09-08 07:33   irgen
za boli, realtor gej nerleed bga humuusiin chin zan haritsaa, es zui gej tui ch bhgui. Undesnii geheeree yadag yum? bugd mongold uil ajillagaa yavuulj bga biz de? esvel ugui yumu? er ni haraad bhad Remax ta nariin tuhai gants gav gej duugarahgui, ene heden undesnii geed bgaa humuus l uheldeh geed muulaad bhiin. Zamiin nohoi hutsaj l bhaas. Hamtraad hogjood yavchij chadahgui mongol hunii zan geed bgaagaa oorsdoo gargaad bgan bishu hoorhii
2016-09-07 08:35   Khuna
Yariltslaga taalagdlaa amilt!
2016-09-07 02:19   Ner
chuhal salbar ezentei l bgaan bn, ovoo hugjij bgaan bn amjilt husiy!
2016-09-07 00:48   Б. А. нни
Маш гоё ярилцлага болжээ. Үл хөдлөх хөрөнгө зуучлагч ийм л байх ёстой . Таньд болон танай хамт олонд ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.
2016-09-06 23:45   Zochin
Uneheer goy yariltslaga boljee amjilt husey tand