Ж.Эрдэнэчимэг: Ерөнхий гүйцэтгэгч захиалагч компаниа зөв сонгох нь хамгийн чухал
Ярилцлагын зочин:
Ж.Эрдэнэчимэг
Байгууллагын нэр:
Дельта констракшн ХХК
Албан тушаал:
Захирал
Ж.Эрдэнэчимэг: Ерөнхий гүйцэтгэгч захиалагч компаниа зөв сонгох нь хамгийн чухал
2017 оны 05 сарын 04 өдөр
6454     14
Зочны цахим хаяг
Хуваалцах - 67 Жиргэх

АЖЛЫН ӨДӨР ярилцлагын зочноор Дельта констракшн компанийн ерөнхий захирал Ж. Эрдэнэчимэг уригдан оролцлоо. 30 гаруй жил барилгын талбай дээр гадаа гандаж, хөдөө хөхөрч явсан  энэ эмэгтэйн туулсан он жилүүдийн нөр их хөдөлмөрийг нь бахархмаар. Эдгээр он жилүүдэд ЧАНАР  гэдэг үгийг сэтгэл зүрхээрээ өрсөн тоосго, босгосон хана бүртээ шингээж явсан биз. Монголын барилгын салбар,  бүтээн байгуулалтыг цогцлооход  Дельта констракшн компанийн  хоёр ЭРДЭНЭ-ээр эхэлсэн Эрдэнэчимэг, Эрдэнэбат захирлын гавьяа их билээ.  Ингээд та бүхэндээ шилдэг БАРИЛГЫН  ГҮЙЦЭТГЭГЧ компанийн захирлын чин сэтгэлийн ярилцлага хүргэж байна.

- Дельта констракшн гэхээр ард нь Эрдэнэбат гэдэг хүн байдаг гэж ихэнх хүн боддог байх. Би ч гэсэн өнөөдрийг хүртэл тэгж бодсоор ирсэн. Ингэхэд та чинь нууц ноёнтон маягийн хүн юм байна ш дээ.

-Манай компани 2003 онд  байгуулагдсан.  Анх Эрдэнэбатын нэр  дээр явж байгаад  2005 оноос манай хүн  өөр ажил хийхээр болоод энэ компаниа би өөрийн нэр дээр авсан. Хүмүүс  яагаад манай компанийг Эрдэнэбатаар овоглоод яваад байдаг вэ гэхээр ямар нэгэн зүйл гэр бүлийн хүрээнд эр нөхөр,  эрэгтэй хүн гэдэг талаас  нь хүндэтгэж одоо хүртэл хэлэгдэж явдаг байх. Би ч гэсэн урдуур нь ороод олон юм яриад явдаггүй.  Миний ажил өдөр тутмынхаа ажлыг хийгээд явдаг. Ямар ч л гэсэн өнөөдөр монголд  хүн мэддэг өөрийн гэсэн орон зайтай болголоо.  Мэдээж энэ компанийг өдий зэрэгт хүргэхэд бид хоёр нэлээн олон бэрхшээлийг даван туулж байж өдий зэрэгт хүргэсэн. 2003 онд  анх байгуулж байхад хүрз жоотуутай хоёртой, нэг нивелиртэй  2-3 хан ажилтантай эхэлж байсан. Тэр үед  дөнгөж барилгын салбар өсөж бойжин шинэ тогтолцоонд  орж байсан.  Энэ хөгжлийн үе шатыг байгуулалцсан гэдгээр  би өөрөөрөө  бахархаж  явдаг.

- Эрдэнэбат захирал одоо компанидаа ямар оролцоотой ажиллаж байна. Өөрөөс нь асуусан чинь хананд өлгөсөн Лениний зураг шиг бэлэг тэмдэг төдий хүн болсон гэж хэлсэн.  Гэхдээ би энэ үгэнд эргэлзээд л байна л даа.  Мэдээж чухал шийдвэр бүх зүйлд оролцоо нь байдаг байлгүй дээ.

- Юманд гардаж хийхгүй удчихаар чиний хэлдгээр хананд өлгөгдсөн зураг шиг болчихгүй юу. Эхний үед оролцдог байсан сүүлдээ оролцохоо бүүр больсон.  Харин миний хувьд том асуудал дээрээ үргэлж зөвлөж шийдвэр гаргахад минь нөлөөлдөг. Харин  өдөр тутмын ажлаа би өөрөө авч явдаг.

- Танайх шиг гэр бүлээрээ барилгын компаниа удирдаж яваа хүмүүс ховор байх гэж бодож байна. Хүү охин хоёр нь бас цуг ажилладаг гэсэн.

 -Энэ чинь Монголд  байдаг л зүйлийн нэг.  Бид өөрсдөө барилгын хүмүүс учраас хоёр хүүхдээ барилга руу оруулсан.  Хүү  маань Энэтхэгт менежментээр мастер хамгаалсан.  Манай охин Шанхайд  архитектурын ангийг  төгсөж ирсэн.  Мэргэжлийн архитектурч. Барилга чинь өөрөө хүн хичээвэл болдог зүйл. Би хүүгээ Кристал тауныг барьж байхад заслын бригадын даргаас эхлүүлээд ажиллуулсан.  Хүү  маань бригадын даргаар ажиллаж байсан болохоор салбараа илүү  ойлгодог болсон гэж боддог.  Тэндээ  2 жил ажиллаж байгаад төв оффис руу компани  руугаа татсан.   Сүүлийн үед би санхүү талаа барьж хүү маань компаниа авч явж байна.  

- Кристал тауныг дурдсаных  ийм нэг асуулт байна.  Кристал таун тухайн үедээ бүрэн цутгамал барилга гэдгээр  сурталчилгаа нь түлхүү явж байсан шүү дээ. Танайх энэ  компанийн төсөл дээр ажилласнаар нэр хүнд олоход  нөлөөлсөн үү? 

- Кристал таун монголын анхны бүрэн цутгамал барилгуудын нэг  гэхэд болно.  4 блок 3 орцтой барилга юм л даа.  2008 онд эхлээд 2013 онд ашиглалтад өгсөн.  Эхний жил угсраад  дараагийн жил заслаа оруулж явсан.  Кристал таунаас өмнө 13-р хороололд  солонгос инженерийн удирдаж угсарсан бүрэн цутгамал гэж байсан.  Твин парк гээд нэртэй. Тэдний солонгос захирал хүрч ирээд Хятадууд хийж байгаад чадахаа болилоо.  Танайх хийгээд дуусгаад өгөөч гэж хэлсэн.   Бид орж ажилласан. Тэр үед анх аз таарч  солонгост олон жил ажиллаж байгаад ирсэн  хүмүүс  байсан.  Тэр барилгыг би  барилга дээрээ 45 хоног яг зогсож хийлгэхдээ бүрэн цутгамлын мөн чанар, юун дээр анхаарч ажиллах вэ гэх мэт олон зүйлийг өөрийн болгож авсан маань дараа дараачийн барилга руу ороход нөлөөлсөн.  Тэр барилгыг монголын инженерүүдийн ажилласан анхны бүрэн цутгамал  гэж нэрлэж болно.

- Бүрэн цутгамал барилгын давуу тал юу вэ?

- Мэдээж бүрэн цутгамал барилгын давуу тал олон . Гүйцэтгэл талдаа бол бид бүрэн цутгамлыг 1 давхрыг 7 хоногийн дотор  хийгээд  гарчихдаг. Өмнө бид нар карказан  барилгыг карказаа цутгана энэ нь дор хаяж 7 хоног болно.  Дараа нь дотор талын хамар хануудыг өрөхөд  цаг хугацаа болон материалын хувьд  алдагдалтай. Арматурын хувьд  дам нуруу  нь баганад орсон бетон арматур бараг бүрэн цутгамлын нэг давхрын багана хануудтай дүйцдэг байхгүй юу?   Дээрээс нь карказаа цутгаад  тоосго өрнө,  дам нурууны зааг хана гэж байна  ширхгийн материалууд их орно. Карказан барилгын хувьд өртгийн хувьд 15-20 хувийн хэмнэлттэй.  Мөн газар хөдлөлтөд тэсвэртэй.

- Тийм  л хэмнэлттэй юм бол барилгын компаниуд  яагаад бүгдээрээ бүрэн цутгамал барилга барьдаггүй юм вэ?

- Сүүлийн үед ихэвчлэн  бүрэн цутгамал барьж байна.  Бүрэн цутгамал карказ хоёрын хооронд нэгэнд нь сайн тал байхад нөгөөдөхөд  нь муу тал байх жишээний.  Миний бодлоор карказан  барилгыг  дараа нь хануудыг  хүссэнээрээ өөрчилж болдог сайн талтай байх жишээний.  Бүрэн цутгамал бол нэг л цутгасан байхад өөрчлөх ямар ч боломжгүй.  Тэр талаас нь харах юм бол карказан барилгын давуу тал энэ юм уу даа.

ORONSUUTS.com

- Танайд хэчнээн туслан гүйцэтгэгч ажиллаж байна. Туслан гүйцэтгэгч нарын хийж байгаа ажлаас ямар нь илүү хариуцлага шаарддаг ажил вэ?

- Манайд бэлэн 20 хэдэн туслан  гүйцэтгэгч компани байнга байдаг. Өөр бусад компаниудыг харахад доороо ажилчид аваад цалинжуулаад яваад байдаг юм билээ .  Тэдний зарим нь үр дүнгүй  хэтэрхий олон хүн цуглуулсан том бүтэцтэй байх жишээний.  Би туслан гүйцэтгэгч нараа санхүүгийн хувьд өөрсдөө эрх чөлөөтэй байх  ёстой гэж боддог.  Биеэ даасан компанийн дотоод асуудалд би хэзээ ч  оролцдоггүй харин  ганц миний оролцдог зүйл бол  технологийн хувьд нэг гараар зангидагдаж манай компанид удирдагдах ёстой.  Туслан гүйцэтгэгч  нар өөрсдөө биеэ даасан байдалтай байна гэдэг өсөн дэвшихэд тус болно.  Аль ажил нь илүү хариуцлага шаарддаг вэ гэхээр энэ тэр гэхэд хэцүү, бүгд л  чухал ш дээ.  

- Танай  туслан гүйцэтгэгч больё гэсэн байгууллага  хэр олон байдаг вэ?  Хэрвээ хамтарч ажиллахаар болох нөхцөлд ямар шаардлага тавьдаг вэ?

-  Ирэхийн хувьд зөндөө ирнэ.  Танай  туслан гүйцэтгэгч болохыг маш их хүсэж байна бид нарт ажил олгоод үзээч гэсэн  залуучууд  байдаг.  Хэрвээ би шинээр өөр компанитай хамтарч ажиллахаар болбол хамгийн түрүүнд  сайн инженер, ажилчдын бүхэлдэхүүн чадамжийг нь хардаг. Дээрээс нь тухайн хүний гадаад байдал, дотоод мэдрэмжийг бас харна.  Тэгээд надад хамтарч болмоор итгэл үнэмшил төрөх юм бол гэрээ хийнэ дээ. 

- Барилгыг хөдөлмөр аюулгүйн өндөр түвшинд  бариулахын тулд  хатуу гар хэрэг болдог  байх гэж би боддог. Эмэгтэй хүн болохоор тантай өөрөөр  харьцах тал байдаг уу?  Та яаж энэ хүмүүсээ нэг гараар зангидаж байна.

- Тэр хатуу гар чинь би байхгүй юу?  Би 30 гаруй жил барилгын талбай дээр зогслоо. Ноднин жилээс  л  талбай дээр зогсохоо больсон . Нас явж байна. Би бүх зүйл дээр өөрөө яваад байхаар манай хүү болон бусад хүмүүс өсөн дэвшиж чадахгүй  байна уу даа гэж бодсон. Босоо тогтолцоотой байхын сул тал юм уу даа.  Кристал таун,  Эмериал-ийн барилга барьж байхдаа өглөөний 7 цагаас шөнийн 10 хүртэл зогсож бүх юмаа  өөрөө харж хийлгэдэг байсан.  Маш өндөр шаардлага тавина,  мэдээж  болохгүй нэгнийг загнана. Манай ажилчид намайг ирж явааг минь  хараад шүүрээ булаацалдах жишээний.  Ажил хийж байгаагаар надад харагдах гээд ...  Гэхдээ би ажилчдаа цалингаас нь хасаад хөөж туугаад явуулж байснаа санахгүй байна.   За яахав 10-15 %  цалин хасах тохиолдол бол байна.  Би чинь наанаа сүржин загнаж начир дээрээ зөөлөн буулттай хүн. Болж өгвөл тэд нарынхаа жаргал зовлонг хамт туулж явахыг хичээдэг, хүсдэг.

- Захиалагч тал ерөнхий гүйцэтгэгч талдаа цалинг цагт нь олгоогүйгээс  болж туслан гүйцэтгэгч нарын эсэргүүцэлтэй тулгарч хэл ам болдог тал бий.

- Азаар манайх хэзээ ч ийм юмтай  тулгарч байгаагүй.  Кристал таун гэхэд хэзээ ч мөнгөө өгөхгүй  удааж байгаагүй. Миний нэг төрөлхийн зан байдаг юм л даа. За гэсэн бол ёогүй яс хийж байж л дуусдаг. Би тэрнээс биш хүмүүст түрүүн ярьж байхдаа би тооцоо судалгаагүй ам гарсан байна.  Одоо боломгүй болсон учраас цалин хөлсийг ийм болгож багасгая  гэж хэлдэггүй.  Туслан гүйцэтгэгч нартаа үнэлгээг нь сайн өгдөг гэж боддог.   Ер нь тэгээд ерөнхий гүйцэтгэгч захиалагч компаниа зөв сонгох хамгийн чухал.

-  Танай компани 100 хувь  монгол ажилчидтай гэдгээр онцлогтой.  Тэднийг нийгэм залхуу, хайнга, хулгайч, архичин гэж муулах нь олон болохоос биш магтах хүн цөөхөн. Та Монгол ажилчдынхаа  сайхан чанаруудыг нь нэг сайхан магтаад өгөөч. 

-  Өнөөдрийн өнцгөөс  тав зургаан жилийн өмнөхийг  харьцуулан харах юм бол  хөдөлмөрийн соёл үнэхээр муу байсан.  Цалингаа авангуутаа архидаад алга болчихно. Ерөөсөө л дэргэд нь байхгүй бол нүд хуурчих гээд үнэхээр бэрх хэцүү байдаг байлаа.  Энэ муухай монгол хүний зан, зуршил сүүлийн 3 жилээс  эрс өөрчлөгдсөн.  Манай компанийн хувьд ажлын байран дээрээ архи уух явдал сүүлийн 2 жилд огт байхгүй болсон.  Үүнийг би хаана ч нүүр бардам хэлнэ.  Ер нь юм гэдэг чинь удирдаж байгаа хүмүүсээ шууд  хамаарна.  Хийсэн ажлыг нь өндрөөр үнэлээд цалин мөнгийг нь цаг тухайд олгоод байвал өөр шүү дээ. Манайхан эсрэгээр хийгээд байгаа болохоор архидалт, ажилгүйдэл газар аваад байна. Намайг Монголчуудаа магтаад өг гэсэн тээ.  Мэдээж  манай монголчууд  юмыг хүлээж авахдаа өөр. Хятадууд сайн сайн л гэнэ. Би тэд нартай ажиллаж үзсэн. Тэд хүний олноор зоддог байхгүй юу? Жишээ нь нэг вибраторчин  хүн бол ерөөсөө л тэрийгээ л тавина.  Мужаан хүн  ерөөсөө мужаанаа л хийнэ. Нэг зүйлдээ гаршсан болохоос биш  хувирах чадвар муутай хүмүүс байхгүй юу. Харин манай Монгол ажилчид юм юм хийж хувирах чадвар сайтай.  Монгол  ажилчдын нэг сул тал нь юмыг хурдан хийх гээд халтуурдах гээд байдаг юм.  Хятадууд яадаг гэхээр  эхлээд юмаа өчнөөн удаан бэлдээд л байна бэлдээд л байна. Хурдан ороод хийнэ гэж байхгүй. Тэгж тэгж нэг орохдоо худалч хүнд өчнөөн өдрийн ажлыг богинохон хугацаанд дуусгадаг.  Ийм тал дээрээ гадныхан манайх хоёр жаахан зөрүүтэй.  Олон улсын жишиг удирдлагын нэгдсэн тогтолцоо гэж яриад байгаа. Бид ийм зүйлтэй болчихвол эд нарыгаа  цаг тухайд нь юмыг нь хийлгээд шалгаад  явчих юм бол ерөөсөө монгол ажилчид бусад орны хүмүүсээс дутаад байх зүйл алга.

- Хуульд гүйцэтгэгч компанитай холбоотой хууль эрх зүйн ямар заалтууд байдаг вэ?

- Би бас саяхан барилгын хууль уншлаа.  Яг ингээд гүйцэтгэгч компани тэгнэ ингэнэ гэсэн заалт байдаггүй юм билээ. Гэрээгээрээ л зохицуулах ёстой юм шиг байгаа юм.

- Барилгын талбай дээр осол боллоо гэхэд захиалагч компани хариуцах уу эсвэл гүйцэтгэгч компани уу?

- Гүйцэтгэгч  тал өөрсдөө хариуцдаг болохоос биш захиалагч ерөөсөө  хариуцахгүй .  Уг нь бол хууль  дээрээ   захиалагч тал  төсөвт өртгийн 2% ийг нь хөдөлмөр аюулгүй ажиллагаанд зарцуулах ёстой гээд заасан боловч  амьдрал дээр хэрэгждэггүй. Захиалагч тал аль болох хямдхан байдлаар орон сууцаа  босгох гэж л  бодно ш дээ. Манайх тэр  2 хувийг үнэ хөлс дээрээ  нэмж авч байгаагүй.  Энэ яахав дээ ядуу орны зовлон юм даа.

-  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Буянт- Ухаа 1 хорооллыг чанаргүй баригдсан. Ийм  тийм ч доголдол гарч байна гэж бичиж зураг хөргийг нь тавьж байсан. Та энэ талаар уншиж сонссон л байх.

- Тиймээ би сонссон. 20 хэдэн блок барилгыг 13 сарын дотор маш их шахаж бариулсан. 1200 айлын орон сууцанд 20 зэрэг байна ш дээ. Энэ барилга маань өөрөө 1 мкв нь 980 мянгад босохоор орж байгаа материал нь ямар байхав бодоод үз,  өндөр зэрэглэлийн орон сууцных шиг материал тавих ямар ч боломжгүй.  Бид анх удаагаа хамтарч бүтээн байгуулалт хийлээ, зарим нэгэн зүйл дээр суралцсан. Тийм ч учраас дараачийн 2-2-ийг боломжийн барьсан.  Бидний хийж босгосон бүтээн байгуулалтыг улс төртэй хольж хутгаад байгаад харамсдаг. Гэхдээ энэ мэтчилэн муу зүйлийг сонсож байхад сайхан зүйл гэж байна. Хүмүүс  Дельтагийн барьсан аль барилга нь вэ гэж асууж хамгийн түрүүнд эрэлттэй байсан.

- Танай байгууллага  ажилчдынхаа ахуй хангамж тал дээр яаж анхаарч ажиллаж байна. Ойролцоогоор тэд нарын цалин гэж байдаг вэ?

- Инженер болон ажилчдадаа зориулж 54 айлын орон сууцыг барьж оруулсан. Манай хүмүүс  700,000-800,0000 мянгын хооронд цалин авдаг бол  инженерүүд  1 сая гаргаж  авдаг.  Дээд тал нь 3 сая хүрэх жишээний. Мөн  илүү цагийн цалин гэж сайн  авна.  Бид улирлаас хамаарч жилийн 8 сарыг л үр ашигтай ажилладаг болохоор цаг наргүй ажилладаг.

 - Танайхыг  Шинэ яармаг төсөл дээр ажиллаж байгаа гэж сонссон.  Өөр төсөл байна уу?  Цаашид ямар төсөл дээр ажиллах төлөвлөгөөтэй байна.

- Тийм ээ, бид одоо зөвхөн Шинэ яармаг төсөл дээр угсралтын ажил хийж байна.  Шинэ яармаг төсөл дээр бид 3 жил ярилцаж байж орсон. Шинэ яармаг хороолол  3 мянган айлын орон сууц.  Манай 50 инженер тэнд ажиллаж байна. Би 7 хоногтоо 2 удаа очно. Ихэвчлэн утсаар бүх зүйлээ амжуулдаг.  Цаашдаа бид 5 цахилгаан станц, Эгийн голын цахилгаан станц гэх мэт том төслүүд дээр ажиллахыг хүсэж байгаа.

- Эрдэнэбат захирлын Сервис центр гээд яриад байгаа зүйлийг та дэмжиж байна уу?

- Хүнийг газаргүй болгоод хохироогүй зөв шийдэл юм шиг надад санагдсан.  Айлуудад нь бохир цэврийг татаж,  зарим айлд  байшинг нь дулаалж өгөх хэрэгтэй.   Саяхан газрыг нь аваад орон сууцанд оруулна гэчхээд  одоо хүртэл алга гээд зурагтаар ярьж байна лээ ш  дээ. Нэг айлыг газаргүй болгочихсон  тэр айл нь ам бүл нэмэгдээд нэг жижигхэн байшинд амьдраад байдаг. Ийм хариуцлагагүй байж болохгүй.  Азийн хөгжлийн банк гэхээр итгэсэн юм шиг байгаа юм.  

Танайх чинь өөрсдийнхөө  барьсан Кристал таунд хотхонд  амьдардаг гэсэн.   Өөрсдийн сэтгэл зүрхээ зориулж барьсан барилгадаа амьдарна гэдэг их гоё байдаг байх. Эрдэнэбат захирал фото зураг сонирхдог болохоор танай гэрийн хана бөөн зураг байдаг уу.

- Тийм шүү. Миний барьсан, бид хоёрын барьсан барилга шүү дээ. Манайх 4 өрөө байранд амьдардаг. Харин Эрдэнэбатын хобби фото зураг нь хананд байхгүй. Компьютер дээр нь л байдаг бараг тэрийгээ угаадаггүй.

- Та энэ их ажлын хажуугаар өөртөө цаг зав гаргаж чадаж байна уу? Эмэгтэй хүмүүс чинь муухайгаар ярих юм бол хов базах төрөлхийн чанартай байдаг юм шиг байгаа юм. Тэгж байж уур бухимдал, гомдлоо тайлдаг.

- Залуу байхдаа барилгад 20-30 жил үнэхээрийн завгүй ажилласан гэж бодохоор үнэхээр их харамсдаг. Жишээ нь би Corporate  зочид буудлыг бариулж байхдаа 5 сар  өглөөний 6 цагт гэрээсээ гарч  шөнийн 12 цаг гэхэд гэртээ орж ирдэг байсан.  Наадмын 4 өдрөөс өөр бусад өдрүүдэд  нэг ч амрахгүй гээд боддоо.  Тэгж  их ажилладаг байлаа. Юун тэр хобби чөлөөт цаг тийм юм надад олдоогүй.  Одоо харин өөртөө цаг гаргаж цэвэр агаарт гарах,  найз нөхөдтэйгээ уулзах, цэнгээнт бүжиг сонирхож,  фитнессээр хичээллэж байна.  Хааяа гүйцэтгэгч компанийнхаа эмэгтэй захирлуудтайгаа уулзаж  суудаг.  Чиний хэлдгээр хов базаж ерөөсөө чаддаггүй,  сураагүй гэх үү дээ. Ярих сэдэв маань дахиад л нөгөө барилга бүтээн байгуулалт .  Тэгээд бид нар чинь хэн нэгний ар гэрт нь болсон өвчин зовлонг нь хамт туулж хуваалцана. Сэтгэлийн дэм өгнө.

ORONSUUTS.com

- Энэ салбарын эмэгтэй захирлуудын уулздаг клуб маягийн юм байдаг уу?

- Тийм юм байхгүй.  Баянсэлэнгэ сайд байхдаа хавар  90 жилийн өмнө  барилгачин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулсан.  Би зорьж очсон ч ямар зорилготой үйл ажиллагаа байсныг сайн ойлгоогүй. Хоол идчихээд л гарсан.

- Би танай гэр бүлийг өөрийн гараар материалын сайнаар зодож хийсэн зуслангийн 2 давхар ч юм уу гоё хаустай байх гэж төсөөлөөд байна л даа. Арай загасчны морь усгүй гэдэг шиг биш биз дээ.

-  Хүмүүс  тэгж боддог юм шиг байгаа юм. Долоон жилийн өмнө  Баянбулагт зуслангийн нэг байшин барьсан.  Нэг зун хоёрхон  удаа очиход  зам бөглөрөөд 7 цагт  гарсан хүн 10 цагт очсон. Эндээ ажилтай болохоор зуслан очиж чаддаггүй юм  билээ. Барьсан байшингийнхаа  00 плитаг  нааж чадахгүй байсаар байгаад л сүүлдээ зарсан.  Хүмүүс биднийг их баян тарган гэж боддог юм шиг байгаа юм. Тийм биш. Бид чинь гүйцэтгэгч компани шүү дээ.

- Гэхдээ мэдээж ашиг байгаа болоод л та нар гүйцэтгэгч компаниар олон жил  ажиллаж байгаа байлгүй дээ.

- Ашиг олно л доо.  Гэхдээ барилга бариад зарах чинь өндөр ашиг байхгүй юу?  Чи бод л доо 1.200.000 барилаа гэж бодоход 2 саяар зарахад  дундаас нь 800 мянга унаж байгаа биз дээ. Тэгэхэд бид  барилга угсралтын ажлыг хэв хашмилтай нь  110 мянгаар авлаа гэж бодоход туслах компаниуддаа ихэнх мөнгөний хувиа өгч бидэнд  ердөө  багахан мөнгө унадаг байхгүй юу.

- Тэгвэл Баян зүрх дүүрэгт баригдаж байгаа орон сууцны барилга мкв нь хэд орчим байвал болох вэ? Дэд бүтэц нь дэргэд байгаа гэж бодъё л доо.

- Ойр орчмын тохижилт, хэдэн хувьд нь ногоон байгууламж,  хүүхдийн тоглоом байх вэ гэдгээс шууд хамаарна.  Дунд зэргийн стандарт хангасан тохижилт хийгдэх барилга барихад  1.600.000-1.700.000 төгрөг байхад хангалттай гэж бодож байна. 

- Өмнө нь ажиллаж байсан сайдуудаас хэн нь илүү барилгын салбарт үлдэцтэй  юм хийсэн гэж харж байна.

- Тэр энэ сайд үлдэцтэй юм хийсэн гээд  нэр зааж хэлэхэд хэцүү байна. Манайд барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүс олон. Надад болон бусад хүмүүст мэдрэгдээгүй.  Энэ тал дээр сэтгэл хангалуун бус явдаг. Сая барилгын  90 жилийн ойн баярын арга хэмжээг  Барилгачдын холбоо удирдаж хийсэн. Зөвхөн  Барилгачдын холбоо өөрсдийнхөө  тухай яриад байсан болохоос биш  барилгачдын 90 жилийн уур амьсгал ерөөсөө байгаагүй. Мөн тэнд надад үг хэлэх боломж олдоогүй. Хөдөөнөөс ирсэн барилгачдын холбооны гишүүдийг урдуураа суулгаад  мань мэтэд нь суух  суудал ч олдоогүй. Дээрээс нь  90 жилээр “Барилгачин эмэгтэйчүүд” гэсэн  ном гарсан тэрэнд нь  миний нэр  байгаагүй. Би чинь энэ салбарт 30 жил ажилласан хүн шүү дээ.  Би бүүр гайхаад яамнаас нь асуусан чинь - За ёстой уучлаарай таныг бид мартчихаж л гэж хэлсэн.  Манай барилгын яам чинь судалгаа байхгүй тийм л газар шүү дээ.

 Амьдралынх тань түшиг, алдаа онооны тулгуур 30 гаруй жил хамт амьдарсан  ханийнхаа тухай та юу хэлэх  вэ?

- Манай хүн Эрдэнэбатын хамгийн сайн чанар нь хэзээ ч хүн муулаад явдаггүй. Би Эдэнэбатад  тэр ёстой сонин юм хулгайлаад байх юм гэж ажилтнаа  ховлоход  - За яахав дээ хулгайч ч гэсэн ажлаа сайн хийдэг байхгүй юу,  сайн талыг нь олж хар  гэдэг. Хүн л бол хүн гэж хүлээж авдаг, алагчилж үздэггүй.  Дээрээс нь юм хийвэл чин сэтгэлээсээ хийдэг.  Нөхөр маань надад зориулж  ХОС ОРЧЛОН гэж их сайхан дуу зохиосон. Тэрийг нь Жавхлан Баясгалан хоёр дуулсан. 

ORONSUUTS.com

Сэтгүүлч миний бие тэр нэгэн өдөр ФБ дээр Parkside Residence-ийн зураг оруулж “Миний барьсан барилга...” гэсэн пост уншаад лавлаж хартал Дельта компанийн Эрдэнэбат захирал байсан. Өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй энэ хүнийг  АЖЛЫН ӨДӨР  ярилцлагын буландаа урихад минь уриалагхан хүлээж авсан юм.  Цаг товлон ярилцлага хийгээд дундаа ороод явж байтал дараагийн уулзах хүмүүс ирснээр арга буюу өндөрлөлөө. Тэгээд хийсэн ярилцлагаа чамлан бүтэн болгох гэж тус компанийн ерөнхий захирал Эрдэнэчимэг эгчтэй  очиж уулзаад бас ярилцлага  авчихлаа.  Гайхалтай нь  Дельта компанийн нэрэн дээр авагдсан нэг ярилцлага минь ийнхүү 2 болж тус тусдаа орсон юм. Чин сэтгэлийн ярилцлага байлаа. Баярлалаа...

Ц.Эрдэнэбат захирлын ярилцлагын линк: Ц. ЭРДЭНЭБАТ: МИНИЙ ЗҮГЭЭС ҮББК-ИЙН ХАРЬЯА КОМПАНИУДЫГ БУЯНТ-УХАА ТӨСЛИЙН ДАРААГИЙН АЖИЛД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨСӨН

ORONSUUTS.com

Хуваалцах - 67 Жиргэх
Сэтгүүлч: П.Наранмандах

Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд

2019-07-11 07:39   DR. UROLOGIST
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


2019-01-17 13:29   Нансаа
Би энэ хамт олны нэг гишүүн манайх чадварлаг хамт олон бас чадвартай баг хамт олон инж /үүд гар нийлэн ажилладаг билээ
2019-01-16 14:05   Иргэн
Буянт ухаагийн байрнуудын зоорийн давхар хөрсний усанд автагдаад олон жил боллоо. Анхнаасаа хөрсний уснаас хамгаалах арга хэмжээ авахгүй яасан хариуцлагагүй компани вэ? Делта?
2019-01-16 12:57   Эрдэнэтөгс
Дельтагаар овоглосон бүх хүмүүсдээ ажлын өндөр амжилт амьдралын сайхныг хүсье.
2019-01-16 12:47   Aya
Mundag zaluuchuud.... Baga zaluugaas ni medne eee Arhangain Chuluutsumand baihaas ni ... Setgel saitai humuus ajil ni uudrug bailguinyahav
2019-01-16 12:36   Ner
Estoi zaa gewel ēogvi hvndee.hezeech helseneesee butsaj baihiigni bi haraagvie.har nyalahaasaal hamt yawlaa.
2019-01-16 12:15   Бямбаа Баярсайхөн
Би Дельта ХХК- ийн туслан гүйцэтгэгч Дүүлэгч залуу ХХК-ийн менежер Б.Баярсайхан Дельта констракшнтай холбогдсноор Дүүлэгч залуугийн хувьд, Дүүлэгч залууд ажиллаж байгаа ажилтануудын хувьд мэрэгжилдээ өсөн дэвжих мөн амьдрал ахуйд нь маш том өөрчлөлт гарч бгаа. захиалагч олон газартай ажиллаж байсан боловч санхүүгийн тал дээр болон ажил зохион байгуулах талд дээр үргэлж асуудал гарч байдаг Дельтал ийм асуудал гардаггүй инжинерын маш том чадварлаг багтай учраас дашрамд Дельта констракшн ХХК-ийн гүйцтгэх захирал Э.Цахиурт баярлаж талархаж явдгаа уламжлая
2017-11-29 01:01   Бат-Эрдэнэ
Танил сандал танил хүн амжилт
2017-05-14 07:38   hi
saihan bn
2017-03-27 01:18   Batsuuri Monhbat
Tand ajiliin amjilt hvsie Barilgiin salbas mandtuguwai


2016-12-26 11:42   enhtsetseg
hairlaj hvndetgehees oor argagvi bvsgvi dee.zahiraldaa bayarlaj yabdag shvv. shine oni mend hvrgee
2016-12-25 08:16   Цэнгэл
Сайхан үг,аялгуутай энэ дууг үе үе сонисдэг юм. Эрдэнэбат захирлын маань гэргий Эрдэнэчимэгтээ зориулж бүтээсэн дуу юм байна шүү дээ.
2016-12-24 09:28   нарантуяа
мундаг эгч шүү баяр хүргэе бахархаж байна
2016-12-22 08:38   anhbayr
goy duu shvv