Бүтээн байгуулалтын төслүүд
Бүтээн байгуулалтын төслүүд
2023 оны 04 сарын 30 өдөр
365     0
Хуваалцах - 0 Жиргэх

Үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын төслүүд нь үндсэндээ бодит биет эзэмшлийг барьж байгуулахын тулд газар, хөдөлмөр болон хөрөнгө гэсэн үйлдвэрлэлийн гурван үндсэн хүчин зүйлийг ашигладаг төлөвлөлт юм. Төслийн төлөвлөлтийг бодит байдалд шилжүүлэхийн тулд эдгээр хүчин зүйлсийг бүтээн байгуулагчид удирдан зохицуулж, гүйцэтгэгчид хэрэгжүүлдэг. Ийнхүү нийгмийн болон зах зээлийн хэрэгцээг хангах орон зай буюу үл хөдлөх эзэмшлийг бүтээн байгуулж бий болгосноор хөрөнгө оруулалт бүхий үнэт биет зүйл бий болох бөгөөд энэ нь 1) оршин суугчийн болон 2) арилжааны үл хөдлөх хөрөнгө болно.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн оролцоо, дэмжлэггүйгээр үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт өрнөхгүй. Энэ үйл явц нь бүтээн байгуулалтанд оролцогч олон тоглогчдын тохиролцсон эрх зүйн олон харилцаа, бодит хөрөнгө болон хэрэгжүүлэх гүйцэтгэл дээр үндэслэгдэж биеллээ олдог. Бүтээн байгуулагч, хөгжүүлэгч нь бүтээн байгуулалтын төслийг зөвшөөрч батлах, бүсчлэлийн хуваарилалт, гүйцэтгэл, барилгын стандарт, норм дүрэм, код, дэд бүтцээр хангах асуудлуудын хүрээнд олон нийтийн салбарын ажилтнуудтай хамтран ажилладаг.

Орчин үеийн үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтанд ирээдүйн зах зээлийн онцлог, хот байгуулалтын хэв маяг, замын хөдөлгөөний хэв шинж, хуулийн боловсруулалт, хэрэгжүүлэлт, эрх зүйн шаардлага, орон нутгийн дүрэм журам, гэрээ, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын талбайн боловсруулалт, барилгын техник, барилгын ажлын удирдлага, хяналт, байгаль орчны асуудал, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, санхүүжилт, эрсдлийн хяналт, цагийн менежмент болон хөршүүдийн холбоо зэрэг асуудлыг заавал авч үздэг болсон. Эдгээр шаардлагыг биелүүлэхийн тулд нийгэм, эрх зүйн хүрээнд улам бүр нэмэгдэж буй нарийн төвөгтэй байдалд нийцсэн бүтээн байгуулалтын багийн мэргэжлийн чадварыг дээшлүүлэх нь зүй ёсны асуудал болно. Үл хөдлөх хөрөнгө болон барилга бүтээн байгуулалттай холбоотой үйл явц улам бүр төвөгтэй болохын хэрээр илүү боловсролтой, илүү чадвартай мэргэжлийн ажилчдын эрэлт хэрэгцээ тэр хэмжээгээр нэмэгдэх болно.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь барилга бүтээн байгуулалт юм. Эдийн засгийн өргөжин тэлэлт, өсөлт, хумигдалт бүхэнд барилга бүтээн байгуулалтын салбарын оролцоо нэн чухал. Энэ салбарын нэг чухал хэсэг нь их, бага хэмжээний бүтээн байгуулалтын хөтөлбөр, төслүүд, тэдгээрийн хэрэгжилт, өрнөж байгаа үйл явц, төслийн хэрэгжүүлэгчид болон оролцогчид, төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулалтын үйл явц, худалдан борлуулах урьдчилсан захиалга, борлуулалт, борлуулалтын дараах эрх зүйн шаардлага зэрэг байдаг. Эдгээр бүхэнд ОронсууцЦЭГКОМ© цахим тавцан өөрийн хувь нэмрээ оруулах, мэдээллийн нэг суваг буюу тавцан дээр бүтээн байгуулагчид болон хэрэглэгчдийг байршуулах, сурталчлах, түүгээрээ дамжуулан хэрэгцээг нь харилцан хангах, төслийн борлуулалтын хугацааг багасгах, хурдыг нэмэгдүүлэх зорилготой. Ингэхийн тулд:

  1. ОронсууцЦЭГКОМ© цахим тавцан буюу вэбсайт нь барилга бүтээн байгуулалтын салбар дотроо барилгын бүх төрлийн бүтээн байгуулагч, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, бүтээгдэхүүн борлуулагч компаниудад зориулагдсан бөгөөд тэдний бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулах танилцуулгаас бүрдэнэ.
  2. ОронсууцЦЭГКОМ© цахим хуудас нь Монгол Улсын хамгийн том үл хөдлөх хөрөнгө, барилга бүтээн байгуулалтын салбаруудын уялдаа холбоог хангаж, түүгээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой бизнесийн нэгдсэн тавцан юм.

ОронсууцЦЭГКОМ© цахим сайт нь хэрэглэгч олон нийтэд зориулагдсан. Барилга байшин, орон сууц, газартай холбогддоггүй хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага гэж үгүй. Тэгвэл уг тавцан нь хэрэглэгч олон нийтийг шаардлагатай мэдээ, мэдээллэр хангах, орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, худалдах үйл явцад нь туслах, мэргэжлийн зөвлөмж туслалцаа үзүүлэх, мэдлэг олгох, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн олон нийтийн дундын тавцан юм. 

Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд